Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар" дэд станцын гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй

“Улаанбаатар дэд станц” дээр гарсан гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус станц дээр гал гарсны улмаас нийслэлийн дийлэнх дүүрэгт өчигдөр цахилгаан тасарсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар" дэд станцын гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй
“Улаанбаатар" дэд станцын гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар дэд станц” дээр гарсан гэмтлийг бүрэн засварлаж дуусаагүй байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тус станц дээр гал гарсны улмаас нийслэлийн дийлэнх дүүрэгт өчигдөр цахилгаан тасарсан. Холбогдох албаныхан, засварчид шөнөжин ажиллаж гэмтлийг засварлан аюулгүй болгосон. Гэхдээ бүрэн засварлаж дуусаагүй. Тиймээс өнөөдөр зарим дүүрэгт цахилгааныг түр хугацаагаар таслаж болзошгүй гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн Дуудлагын төвийн мэргэжилтэн н.Даваасүрэн мэдээлж байна.

Холбогдох албаныхан өнөөдөртөө багтаан станцын гэмтлийг бүрэн засварлан дуусгахаар ажиллах юм байна. Албан бус мэдээллээр гэмтлийн шалтгаан нь дэд станцын нүхээр шувуу орсноос богино холбоос үүссэн байж болзошгүй аж.

Хуваалцах