“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн ирэх зургадугаар сараас эхэлнэ
Уг тэмцээнийг 2024 оны Парисын олимп хүртэл жил бүрийн зургаадугаар сард зохиож байхаар МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга болон ОУЖБХ-ны ерөнхийлөгч Марис Визер нар гарын үсэг зурсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улсад 2012-2016 онд зохиогдсон ОУЖБХ-ны цуврал тэмцээн Чингис хаан гран при тэмцээн дөрвөн жилийн дараа зэрэглэл ахиж “Улаанбаатар их дуулга-2022” нэртэйгээр энэ оноос зохион байгуулагдах гэж байна.
Уг тэмцээнийг 2024 оны Парисын олимп хүртэл жил бүрийн зургаадугаар сард зохиож байхаар МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга болон ОУЖБХ-ны ерөнхийлөгч Марис Визер нар гарын үсэг зурсан юм.
Тэгвэл тэмцээн зохиогдох болсонтой холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 24-27-нд тэмцээн зохиогдох ордныг “STEPPE ARENA”-гаар сонгож албан ёсоор батлав.


















