Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот руу 29 тарвага оруулах гэж байсан зөрчлийг илрүүллээ

хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот руу 29 тарвага оруулах гэж байсан зөрчлийг илрүүллээ
Улаанбаатар хот руу 29 тарвага оруулах гэж байсан зөрчлийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн арын постоор 29 ширхэг тарвага Улаанбаатар хот руу оруулахаар ачаан дотроо нууж явсныг тус аймгийн экологийн цагдаагийн алба хаагч нар илрүүлэн хөлдүү тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох ажиллагааг хийж байна.

Дээрх зөрчилтэй холбогдуулан иргэдийг хууль бусаар тарвага агнавал Монгол Улсын "Зөрчлийн тухай хууль"-ийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулах бөгөөд хувь хүнийг 300000, аж, ахуй нэгжийг 3000000 төгрөгөөр торгож, тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ болох эмийг 200000, эрийг 170000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож, төлбөр оногдуулахыг анхаарууллаа.

Хуваалцах