Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот зам тээврийн осол гэмтлээс хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халдварт бус өвчин, осол гэмтлийг ирэх 2018 оныг хүртэл бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхий нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг энэ сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот зам тээврийн осол гэмтлээс хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ
Улаанбаатар хот зам тээврийн осол гэмтлээс хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд халдварт бус өвчин, осол гэмтлийг ирэх 2018 оныг хүртэл бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхий нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг энэ сарын 16-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн.

“Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч, иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм.

Энэхүү санаачилга нь Нью-Иорк хотын Засаг дарга асан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт бус өвчний асуудлаарх элч Майкл Р.Блумбергийн дэмжлэгтэй хэрэгжиж, хотын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийг сайжруулах зорилготой.

Ирэх 18 сарын хугацаанд Улаанбаатар хот нь Блумберг Филантропи болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн ДЭМБ-аас хүн амыг халдварт бус өвчин болон осол гэмтлээс хамгаалахад үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “хамгаалалтын бүс болон малгайн хэрэглээг нэмэгдүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлж, зам тээврийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх юм байна.

Хуваалцах