Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр илэрлээ
ХӨСҮТ, ЗӨСҮТ, түүний 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 24 цагийн хугацаанд нийт 10.308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Мэдээллийн алба

ХӨСҮТ, ЗӨСҮТ, түүний 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид 24 цагийн хугацаанд нийт 10.308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.
Тухайлбал Улаанбаатар хотод 5, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий тусгаарлагдсан иргэд байжээ.
Монгол Улсад голомтлон гарсан “Ковид-19” халдварын тохиолдол 348 болж, нийт батлагдсан нийт тохиолдол 791 боллоо.
• Улаанбаатар -77
• Сэлэнгэ -179
• Дархан-Уул -44
• Дорноговь -21
• Орхон -22
• Говьсүмбэр -3
• Архангай -2
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ: • Баянгол -21
• Баянзүрх -25
• Чингэлтэй -1
• Сүхбаатар -12
• Сонгинохайрхан -10
• Хан-Уул -7
• Багануур -1БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР: • Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
• Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
• Сүхбаатар - 12, 13, 16, 18-р хороо
• Сонгинохайрхан - 7, 16, 19-р хороо
• Хан-Уул - 10, 16, 21-р хороо
• Чингэлтэй - 19-р хороо
• Багануур - 4-р хорооХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт нийт 428 батлагдсан тохиолдлын халдвартай иргэд эмчлүүлж байгаас биеийн байдал маш хүнд 6, хүнд 4, хүндэвтэр 76, хөнгөн 342 байна.Халдварын батлагдсан тохиолдол дунд 30-аад гэр бүлийн 80 гаруй хүн өвчилсөн байгаа тул ойрын хавьтал болохуйц нэг гэр бүлийн, ойр дотны хүмүүсээ халдвараас сэргийлж, амны хаалт тогтмол хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.


















