Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотод Австрийн визийн төв нээгдлээ

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотноо 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр нээгдлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотод Австрийн визийн төв нээгдлээ
Улаанбаатар хотод Австрийн визийн төв нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотноо 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр нээгдлээ. ХБНГУ-ын ЭСЯ 2020 гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан бөгөөд ийнхүү Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулах юм.

- Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх,

- Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах,

- Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох,

- Визийн үйлчилгээний хөлс 75 евро,

- Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна.

Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь:

Ажлын өдрүүдэд өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй/

Хуваалцах