Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотод орон гэргүй, тэнүүчилж байгаа 900 гаруй иргэн байна

Нийслэлд орон гэргүй тэнэмэл гэгдэх 900 гаруй иргэн байдаг гэсэн албан бус судалгаа бий. Өвлийн ид хүйтнээр эдгээр иргэнийг наашаа гэх газаргүйгээс осгож нас барах тохиолдол өнгөрсөн өвөл цөөнгүй гарсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотод орон гэргүй, тэнүүчилж байгаа 900 гаруй иргэн байна
Улаанбаатар хотод орон гэргүй, тэнүүчилж байгаа 900 гаруй иргэн байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлд орон гэргүй тэнэмэл гэгдэх 900 гаруй иргэн байдаг гэсэн албан бус судалгаа бий. Өвлийн ид хүйтнээр эдгээр иргэнийг наашаа гэх газаргүйгээс осгож нас барах тохиолдол өнгөрсөн өвөл цөөнгүй гарсан. Зөвхөн Баянзүрх дүүрэгт цагдаагийн газарт бүртгэлтэй 1500 гаруй иргэн байна. Эдгээр иргэнийг нийгэмшүүлэх “Хайрын гар” арга хэмжээ боллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд гэр оронгүй иргэдийн хөдөлгөөнт тоо 1500-д хүрсэн байна. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн цагдаагийн гурван хэлтэстэй хамтран тэнэмэл иргэдийг цуглуулан бүртгэлжүүлж, дулаан хувцсаар хангалаа.

Ер нь цаашдаа эдгээр иргэнийг нийгэмшүүлж, ажлын байраар хангахад түлхүү анхаарна гэж дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байна. "Хайрын гар" арга хэмжээний үеэр орон гэргүй эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс мэргэжил шаардагдахгүй зарим ажлын байрыг санал болголоо.

Хуваалцах