Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ
“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.

Уг түншлэл нь цэвэрлэх байгууламжийн төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөр, үлдсэн 70 хувийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий банкны зээлээр санхүүжүүлэх санал ирүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

Хуваалцах