Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйны зогсоол байгууллаа

Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх хүний тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйны зогсоол байгуулж эхэлсэн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйны зогсоол байгууллаа
Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйны зогсоол байгууллаа. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа дугуйгаар ирэх хүний тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйны зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйны зогсоол байгууллаа.

Унадаг дугуйны зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордны урд талд, Цэрэндоржийн гудамж УИД-ийн урд талд, Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн урд, Спортын төв ордны өмнө, Чингисийн талбайн зүүн урд буланд, Чингисийн талбайн баруун урд буланд, СУИС-ийн урд талд, Тусгаар тогтнолын талбайн урд талд, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байршуулсан. Ирэх хавраас нийслэлийн есөн дүүрэгт нэмэлтээр дугуйны 10 зогсоол байгуулах юм байна.

Хуваалцах