Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулна
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 40 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Мэдээллийн алба

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 40 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. УИХ-аас Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан энэ төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон баталсан юм. Эрчим хүчний салбар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар тус яамны газрын дарга Г.Энхтайванаас тодрууллаа.
Mongolian National Radio · Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулна
Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд дулааны 3-р цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугамуудыг өргөтгөн шинэчилнэ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороо, орон сууцны 7-р хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7-11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэх юм байна.


















