Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д гол шугамыг өргөтгөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/420 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д гол шугамыг өргөтгөнө
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д гол шугамыг өргөтгөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/420 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлэх Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11 г, д ф800 мм-ийн гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлав.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нарийн бичгийн даргаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн хяналтын инженер О.Дүүрэнбилэг ажиллана.

Холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг ажлыг ажлын хэсэгт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа.

Хуваалцах