Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайшаав

Түркийн нийслэл Анкара хотноо болж буй Дэлхийн загвар хотуудын байгууллагын Ерөнхий ассамблейд Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт” сэдэвт илтгэл тавьж, уг төлөвлөлтийн зорилго, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, гарах үр дүнгийн тухай танилцуул

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайшаав
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг сайшаав. Зураг: МҮОНРТ

Түркийн нийслэл Анкара хотноо болж буй Дэлхийн загвар хотуудын байгууллагын Ерөнхий ассамблейд Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт” сэдэвт илтгэл тавьж, уг төлөвлөлтийн зорилго, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам, гарах үр дүнгийн тухай танилцууллаа.

Энэ үеэр дэлхийн олон хотын төлөөлөгчид Улаанбаатар хот орчин үеийн томоохон хот болон хөгжиж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглээд гэр хорооллын дахин төлөвлөлтийг богино хугацаанд, чанартай сайн хийж, хэрэгжүүлж эхэлснийг сайшаасан юм.

С.Очирбат тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид хуралдааны үеэр Анкара хотын дарга, ноён М.Гөкчек-тэй уулзаж, хоёр нийслэлийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Төлөөлөгчид Анкара хотод хуучин хорооллыг дахин төлөвлөж, шинэчилж байгаа ажлын явцтай танилцаж, Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэхэд хамтран ажиллах, туршлага судлах, мэдээлэл солилцох тухай санал солилцов.

БНТүрк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ярьж, тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотноо Түркийн хөнгөлөлттэй зээл, техникийн тусламжтайгаар орон сууцны барилга барих асуудлын явцын талаар Монгол Улсаас БН Түрк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг нийслэлийн төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Хуваалцах