Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах талаар хэлэлцлээ

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичигт Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох зорилтыг дэвшүүлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах талаар хэлэлцлээ
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци байгуулах талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн баримт бичигт Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох зорилтыг дэвшүүлжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар дээрх стратегийн баримт бичиг батлах тухай, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр боловсруулжээ. Тодруулбал, 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүхий л бүтээн байгуулалт, эдийн засгийн эргэлтийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх юм. Ингэснээр 2030 он гэхэд Улаанбаатар хот Зүүн хойд Азийн санхүү, эдийн засгийн төв болох боломжтой гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа хэллээ.

НИТХ-аар Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай асуудлыг мөн хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг санал бодлоо хэлэлцэж дэмжигдвэл тус хоёр асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Хуваалцах