Улаанбаатар хотын олон нийтийн цагдаа нар сургалтад хамрагдлаа
Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн алба хаагч нартай холбогдох дүрмүүдийн хэрэгжилтийг хангах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх сурга
Мэдээллийн алба

Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 424 дүгээр тушаалаар олон нийтийн цагдаагийн алба хаагч нартай холбогдох дүрмүүдийн хэрэгжилтийг хангах, сургаж дадлагажуулах ажиллагааг удирдах, зохион байгуулах хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, олон нийтийн цагдаагийн ажилтныг бэлтгэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөө батлагдсан.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт нийтдээ 190, улсын хэмжээнд Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг есөн аймагт олон нийтийн цагдаа үйл ажиллагаа явуулж байна.
Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын НХЖХГ-аас нийслэлийн олон нийтийн цагдаа нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны талаар тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд алхам болгох зорилгоор сургалт зохион байгуулж байна.


















