Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх" эрдэм шинжилгээний хурал болж байна

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг угтаж “Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх" эрдэм шинжилгээний хурал болж байна
“Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх" эрдэм шинжилгээний хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойг угтаж “Улаанбаатар хотын орчин үеийн соёлын түүх” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. НЗДТГ, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, МУИС хамтран тус хурлыг зохион байгуулж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурал нь нийслэл Улаанбаатар хотын соёл, хөгжлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд судлан, иж бүрнээр нь авч үзэх, ирээдүйд түүхээсээ суралцан, хотын хөгжлийн шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилготой.

Хуралд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС-аас доктор, профессор найм, судлаач дөрөв, нийт 12 эрдэмтэн судлаач илтгэл тавьж, есөн дүүргийн 40 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

Хуваалцах