Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна
Улаанбаатар хотын тохижилтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/907 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллана.

“Хот тохижилт, засвар, арчлалт, ашиглалтыг сайжруулах нэгдсэн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

Хуваалцах