Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй тоглоно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно. Зураг: МҮОНРТ

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, Монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Улаанбаатар хотын төв талбайд тоглолтоо толилуулна.

Тодруулбал, Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 200 гаруй уран бүтээлч дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 14:00, 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй тоглоно.

Улаанбаатар хотын циркийн өдрүүдээр циркийн урлагийн итгэмээргүй гайхамшиг, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэр, хүний биеийн хязгаарыг давсан ур чадвар, уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлийг олон нийтэд таниулж, иргэд, хүүхэд багачуудад соёл урлагийн үнэ цэнийг мэдрүүлэх, бахархлыг төрүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Хуваалцах