Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд бүрэн хязгаарлана

Улаанбаатар хотод 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль явагдаж байгаа. Энэ хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлага тун удахгүй эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд бүрэн хязгаарлана
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг 07.00-09.30 цагийн хооронд бүрэн хязгаарлана. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод 2019 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль явагдаж байгаа. Энэ хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлага тун удахгүй эхлэх гэж байна. Сургалтын үеэр буюу 07.00-09.30 цагийн хооронд Улаанбаатар хотын хөдөлгөөнийг болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана.

Замын хөдөлгөөнийг нээх үеэр тус албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Хуваалцах