Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй

Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй
Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс хотын зүүн хэсэгт дулаан хангамж доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна. Мөн халаалтын улиралд дулаан хангамжийн даралтын хүрэлцээ муу, нэмж барилга холбоход хүндрэлтэй , дулааны эх үүсвэрээс алслагдсан, өндөрлөг цэгт байрласан 3, 4, 12, 13, 15, 16 дугаар хороолол, Зайсан, 40 мянгат орчимд баригдаж байгаа барилгауудад “Дулааны техникийн нөхцлийн зөвшөөрөл” олгохгүй гэж Дулааны сүлжээ ХК-иас мэдээлж байна. Дулаанаар хангах боломжгүй барилгуудын жагсаалтыг дараа долоо хоногт нарийвчлан танилцуулах бөгөөд нийслэлийн Засаг даргын “Зөвшөөрөлгүй эхэлсэн барилгуудыг дулаан цахилгаанаар хангахгүй байх тухай” захирамжийн дагуу дулааны холболтын зөвшөөрөлгүй барилга, орон сууц худалдан авах болон захиалга хийж хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ. ДүүрэгЗөвшөөрөлгүй барилгын тооДулааны хэрэглээ Гкал/ц1Сонгино хайрхан дүүрэг20.62Баянгол дүүрэг3514.353Хан-Уул дүүрэг2214.094Чингэлтэй дүүрэг10,45Сүхбаатар дүүрэг67.176Баянзүрх дүүрэг2227.68Нийт дүн 8864.29

Хуваалцах