Улаанбаатар-Мандалговь-Даланзадгадын чиглэлийн авто зам мөстжээ
Цас орж шуурч байгаа учраас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн,
Мэдээллийн алба

Цас орж шуурч байгаа учраас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, хөдөлгөөн маш удаашралтай үргэлжилж байна.
“АЗММ” ХХК ИТА-1, автогрейдер-1, замчин-3, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй замын зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг гүйцэтгэж байна.
Ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг онцгойлон анхааруулж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ


















