“Улаанбаатар-Марафон”-нд 25000 иргэн оролцоно
Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийг нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойн албаны үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хамрах хүрээг өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид, иргэд,
Мэдээллийн алба

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт “Улаанбаатар-Марафон” Олон Улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийг нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойн албаны үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хамрах хүрээг өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид, иргэд, их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид гээд 25 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Уралдаан ирэх сарын 7-ны өдөр болох бөгөөд нийслэлд автомашингүй зорчих тодорхой бүс тогтоож, олон иргэд алхах боломжийг бүрдүүлэх юм.


















