Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар ММС Энержи” баг гран-при тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа

дэлхийн чансааны 14 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй Дэлхийн гран-при тэмцээний “отгон” аварга “Улаанбаатар ММС Энержи” баг Хорватад болох гран-при тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар ММС Энержи” баг гран-при тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа
“Улаанбаатар ММС Энержи” баг гран-при тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Жэжү мужид 2019 оны аравдугаар 5-6-нд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн гран-при тэмцээнд Монголын Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг Ази тивийн багаас анх удаа түрүүлсэн. Түүнээс хойш “Ковид-19” цар тахлаас үүдэн Дэлхийн гран-при тэмцээн зохион байгуулагдаагүй юм.

Тэгвэл 2021 оны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн гран-при тэмцээн Хорватын Липик хотод ирэх сарын 21-22-нд зохион байгуулагдахаар болсон. Түүнчлэн FIBA дэлхийн чансааны 1-8 дугаарт бичигдсэн багуудаас гурав, 9-20 дугаар байранд жагссан багаас мөн гурван багийг сонгож тус тэмцээнд оруулдаг дүрэмтэй.

Ийн дэлхийн чансааны 14 дүгээр байрт эрэмбэлэгдэж буй Дэлхийн гран-при тэмцээний “отгон” аварга “Улаанбаатар ММС Энержи” баг Хорватад болох гран-при тэмцээнд өрсөлдөх эрхээ авчээ.

Ташрамд дуулгахад, уг гран-при тэмцээнийг олимпын эрхийн төлөөх тэмцээний өмнөх сорилго гэж хэлж болох юм.

Хуваалцах