Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Улаанбаатар ММС Энержи” баг шөвгийн наймд шалгарлаа

FIBA-гийн “Их дуулга” тэмцээн Дебрецен хотын төвд алдарт Nagytemplom (Их сүм)-ын өмнөх талбайд явагдаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар ММС Энержи” баг шөвгийн наймд шалгарлаа
“Улаанбаатар ММС Энержи” баг шөвгийн наймд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС Энержи” баг FIBA-гийн “Их дуулга”-ын “B” хэсэгт Чехийн “Хумполец” багийг 20:15-аар хожиж, Сербийн “Нови Сад” багт 6:21 оноогоор хожигджээ.

Ийнхүү дэлхийн шилдэг 12 баг оролцсон тус тэмцээний шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг АНУ-ын “Харлем” багтай өчигдөр тоглон 17:21 оноогоор дийлдлээ.

FIBA-гийн “Их дуулга” тэмцээн Дебрецен хотын төвд алдарт Nagytemplom (Их сүм)-ын өмнөх талбайд явагдаж байна.

Монгол Улсын баг нэгдсэн чансаагаар дэлхийд долоо, “Улаанбаатар ММС Энержи” баг 13 дугаар байранд байгаа бөгөөд Дебреценд шилдэг наймд багтсанаар эрэмбээ ахиулах юм.

Хуваалцах