Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Налайхын чиглэлийн замыг 11 дүгээр сарын 1-нд нээнэ

Ерөнхий сайдын санаачилгаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар-Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай 2 эгнээ замыг 2 урсгалтай 4 эгнээ болон дугуй, явган хүний замтай болгох ажлыг гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Налайхын чиглэлийн замыг 11 дүгээр сарын 1-нд нээнэ
Улаанбаатар-Налайхын чиглэлийн замыг 11 дүгээр сарын 1-нд нээнэ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайдын санаачилгаар зүүн аймгуудын чиглэл болох Улаанбаатар-Налайхын 60 жилийн настай нэг урсгалтай 2 эгнээ замыг 2 урсгалтай 4 эгнээ болон дугуй, явган хүний замтай болгох ажлыг гүйцэтгэж байна. Борооноос үүдэлтэйгээр 29 хоног алдсан ч 24 цагаар ажиллах хуваарьт шилжиж ажлыг нугалж буй юм байна.

Цаг хугацаанд хавчигдаж, яарч биш чанартай, урт настай, даацын жишиг зам болгох ёстой гэдгийг Ерөнхий сайд хэлж замын бүтээн байгуулалт хийж буй хүмүүст талархал илэрхийллээ.

Хуваалцах