“Улаанбаатар” олон улсын кино наадмаар МҮОНРТ-ийн “Гэргий” кино гарна
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл тус наадмын Хангарьд шагналт “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ сарын 21-нд 17:00 цагт "Тэнгис" кино театрт англи хадмал орчуулгатай гарна
Мэдээллийн алба

“Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадам өнөөдрөөс энэ сарын 25-ныг хүртэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Тус олон улсын кино наадмын хүрээнд дэлхийд алдартай Канн, Берлин, Торонто, Венецийн кино наадамд шалгарсан Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил зэрэг 11 орны 19 кино бүтээлийг толилуулах юм. Мөн уг наадмын Монгол киноны уралдаант хөтөлбөрт МҮОНРТ-ээс санаачлан бүтээсэн “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино багтсан.
Ташрамд дуулгахад, Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл тус наадмын Хангарьд шагналт “Гэргий” бүрэн хэмжээний уран сайхны кино энэ сарын 21-нд 17:00 цагт "Тэнгис" кино театрт англи хадмал орчуулгатай гарна.


















