Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор “Улаанбаатар-Орон сууц сан” болон сангийн ажиллах журмыг НИТХ-ын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох, нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор “Улаанбаатар-Орон сууц сан” болон сангийн ажиллах журмыг НИТХ-ын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан юм. Журмын дагуу сангийн үйл ажиллагааг удирдан явуулах сангийн зөвлөлийг байгуулж сангийн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл сангийн зөвлөл байгуулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар-Орон сууц сан-гийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Сангийн зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах юм байна.

Хуваалцах