Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар шөнөдөө 13 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар шөнөдөө 13 хэм дулаан
Улаанбаатар шөнөдөө 13 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.


2015 оны есдүгээр сарын 01-ны 21 цагаас есдүгээр сарын 02-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм ,бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.


ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 03-нөөс есдүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун, төв, говийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Хуваалцах