“Улаанбаатар смарт карт”-ыг 800 мянга гаруй иргэн хэрэглэж байна
Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчигч иргэдийн 70 гаруй хувь нь цахим төлбөрийн системийг ашиглаж байна. Тодруулбал 800 мянга гаруй иргэн “Улаанбаатар смарт карт”-аар төлбөрөө тогтмол төлж буй.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчигч иргэдийн 70 гаруй хувь нь цахим төлбөрийн системийг ашиглаж байна. Тодруулбал 800 мянга гаруй иргэн “Улаанбаатар смарт карт”-аар төлбөрөө тогтмол төлж буй. Тиймээс хэрэглэгчиддээ ойр байх зорилгоор тус компани автобусан дотроо смарт картаа цэнэглэх боломжийг олгож эхэллээ. Одоогоор “Улаанбаатар смарт карт”-ыг цэнэглэх төхөөрөмжийг нэг угсраа автобусанд суурилуулаад байгааг “Улаанбаатар смарт карт” компани үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ хэллээ.


















