Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг “Таван богд трейд” өмчилж авлаа
Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5 дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн
Мэдээллийн алба

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 5 дахь заалт, Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-д “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
• Монгол улсын иргэн З.Пүрэв-Очир нь худалдан авсан барилгын үнэ 4 320 000 000 /дөрвөн тэрбум гурван зуун хорин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгох тухай
• “Эко тунамал” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 135 500 000 /нэг зуун гучин таван сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлсөн тул Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгох тухай
• “Таван богд трейд” ХХК нь худалдан авсан барилгын үнэ 23 850 000 000 /хорин гурван тэрбум найман зуун тавин сая/ төгрөгийг бүрэн төлсөн тул Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар сонины хэвлэх үйлдвэрийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг шилжүүлэн олгосон байна гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.


















