Улаанбаатар-Сөүл хотын хооронд сурагч, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Пак Нэ Хаг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Пак Нэ Хаг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар уулзаж, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцлоо.
Уулзалтын үеэр Улаанбаатар, Сөүл хотын хооронд сурагч, оюутан солилцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа НИТХ-ын дарга онцолсон юм. Мөн тэрбээр Сөүл хоттой эрүүл мэндийн салбарын туршлагаас Монгол эмч нарыг судлан суралцуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


















