Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж явлаа.

ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа. Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Эх сурвалж: Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт

Хуваалцах