Улаанбаатар цахилгаан түгээх станц 21-нээс төлбөрийн баримт өгч эхэлнэ
УБЦТС ТӨХК нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримт хэвлэж өгнө.
Мэдээллийн алба

УБЦТС ТӨХК нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн татвар төлөгч хэрэглэгчдэд төлбөрийн баримт хэвлэж өгнө. Шинэ оны эхний өдрөөс эхлэн НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс улсад төлөгдөж буй НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт авах, сугалаанд оролцох эрх зүйн зохицуулалт бий болсонтой холбогдуулан УБЦТС ТӨХК-иас цахилгаан хэрэглэгчдийн мэдээллийг системийн санд дамжуулах ажил хийгдэж байна.
Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчдээс дараа сард нь тооцож авдаг тул УБЦТС ТӨХК-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Төлбөрөө Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон салбар кассад бэлнээр төлсөн айл өрх, аж ахуйн нэгжүүд баримтаа тухайн газраасаа шууд авах боломжтой. Харин банкинд бэлнээр болон бэлэн бусаар төлсөн хэрэглэгчид тухайн банкнаасаа баримтыг авах юм.


















