Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар төмөр зам үйлчилгээний үнийг зөвшөөрөлгүй нэмжээ

ШӨХТГ-аас “Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифт шалгалт хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар төмөр зам үйлчилгээний үнийг зөвшөөрөлгүй нэмжээ
Улаанбаатар төмөр зам үйлчилгээний үнийг зөвшөөрөлгүй нэмжээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас “Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифт шалгалт хийжээ. Шалгалтаар тус компани ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлэн 2016 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна. Улаанбаатар төмөр зам 2006 оны 03 тоот тогтоолоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хийхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж заасан байдаг. Гэтэл Улаанбаатар төмөр зам ХНН-ээс 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаалаар вагоны хоосон гүйлтийн хөлсийг 0.3 коэффциентоор нэмэгдүүлэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар үнийн өөрчлөлтийг хянуулж, зөвшөөрөл аваагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгаж 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрийн дотор хариу ирүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байгаа ажээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах