Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар төмөр замд хяналт тавин ажиллаж байна

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Улсын ерөнхий байцаагчийн 2020-01-27-ны 01/01 албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар төмөр замд хяналт тавин ажиллаж байна
Улаанбаатар төмөр замд хяналт тавин ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Улсын ерөнхий байцаагчийн 2020-01-27-ны 01/01 албан даалгавар, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01-р сарын 22-ны өдрийн “Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” 19 тоот албан даалгаврын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Төмөр замын төв буудал, Замын-Үүд -УБ чиглэлийн 08:45 цагийн 275 дугаар галт тэрэг, Хөх хот- УБ чиглэлийн 10:00 цагийн 33 дугаар галт тэрэгнүүдэд Төмөр замын хяналтын албаны эрүүл ахуйч нартай хамтран хяналт шалгалт хийлээ.

Төмөр замын удирдах газрын гамшигаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын баталсан “Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УБТЗ-ын гамшигаас хамгаалах штабын хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу үйл ажиллагаа нь жигдэрсэн хангалттай арга хэмжээ авч ажиллаж байна. Ачаа тээвэр болон зорчигч тээврийн тээшинд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тахиа, шувууны махыг тээвэрлүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж, дотоодын хяналт шалгалт сайн хийгдэж байна. Тээшийн вагон, зорчигчдын вагонуудыг шалгахад дээрхи төрлийн бүтээгдэхүүнүүд илэрсэнгүй.

Хуваалцах