Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийнэ

Өнгөрөгч 6-р сард “Аэропорт Байкал” компани Монголын нилээд хэдэн компаниудтай яриа, хэлэлцээр явуулжээ. Үүний дүнд “Хүннү Эйр” компани “Аэропорт Байкал” онгоцны буудалтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийнэ
Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч 6-р сард “Аэропорт Байкал” компани Монголын нилээд хэдэн компаниудтай яриа, хэлэлцээр явуулжээ. Үүний дүнд “Хүннү Эйр” компани “Аэропорт Байкал” онгоцны буудалтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Одоогийн байдлаар “Хүннү Эйр” компани нь Улаанбаатараас ирэх нислэгийг хүлээж авах бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан ажээ. Нислэгийг 9-р сараас “Фоккер-50” онгоцоор үйлдэхээр төлөвлөж байгаа юм.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн намар Монголын “Изинис Эйрвейс” компани Буриадын “Аэропорт Байкал” компанитай Улаанбаатар-Улаан-Үүдийн чиглэлд байнгын нислэг хийх гэрээтэй байсан боловч түүнийгээ цуцалсан юм. Тус компани 2010 онд энэ чиглэлд албан ёсны тээвэрлэгчээр томилогдсон байжээ.

Түлхүүр үг:нислэг
Хуваалцах