Улаанбаатар унадаг дугуйн замтай болно
Өнөөдөр Монголын иргэний нийгэм, залуучуудын байгууллагын төлөөллүүд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр Монголын иргэний нийгэм, залуучуудын байгууллагын төлөөлөл “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Төслийг гурван жилийн хугацаанд Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газар, Монголын авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд нийслэлд нийт 143,7 км унадаг дугуйн зам, 99 дугуйн зогсоол тавигдахаар төлөвлөсөн байна.


















