Улаанбаатараас Дархан, Зуунмод, Арвайхээр чиглэлийн авто замын ажлыг энэ онд дуусгана
Улаанбаатараас Дархан, Зуунмод, Арвайхээр чиглэлийн замуудын засвар шинэчлэлийн ажлыг энэ жил хийж дуусгана гэж албаныхан мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Улаанбаатараас Дархан, Зуунмод, Арвайхээр чиглэлийн замуудын засвар шинэчлэлийн ажлыг энэ жил хийж дуусгана гэж албаныхан мэдэгдлээ.
Улаанбаатараас Дархан, Зуунмод чиглэлийн замуудад жил бүр засвар шинэчлэл хийдэг ч жил хүрэхгүй хугацаанд эвдэрдэг. Тэгвэл энэ жил таван чиглэлийн замыг бүрэн шинэчлэн засварлана гэж Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа хэллээ. Жил бүр замын урсгал засвар, арчлалтанд улсаас бага мөнгө төсөвлөдгөөс Дархан, Зуунмод, Сэлэнгэ зэрэг аймгийн зам муудаж байгааг тэрбээр онцолсон юм.


















