Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудал руу зорчих автобусны маршрут

Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудал руу зорчих автобусны маршрут

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудал руу зорчих автобусны маршрут
Улаанбаатараас шинэ нисэх онгоцны буудал руу зорчих автобусны маршрут. Зураг: МҮОНРТ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өчигдрөөс эхэлж нээгдсэн. Улаанбаатар хотоос “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд их багтаамжийн 32 автобус, энгийн болон VIP 60 такси үйлчилгээнд явж эхлээд байна.

Эрхэм уншигч танд шинэ нисэх буудлын нийтийн тээврийн автобусны маршрутыг хүргэж байна.

  1. “Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал - 5 шар”

  2. “Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Буянт-Ухаа нисэх буудал”

  3. “Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Төмөр замын төв вокзал”

  4. “Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал – Дүнжингарав худалдааны төв”

Ташрамд дуулгахад, Автобусны цагийн хуваарь болон үнийн мэдээллийг шинэ нисэх буудлын веб сайт болон лавлах утаснаас авна уу.

Нисэх буудлын лавлах 1900-1980

Нисэх буудлын веб сайт: https://www.ulaanbaatar-airport.mn/

Хуваалцах