Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улаанбаатарчуудын ундны ус зэвтэй байна

Улаанбаатар хотыг усаар хангадаг үндсэн дөрвөн хэсэг 160-170 гүний худгаас усаа татдаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарчуудын ундны ус зэвтэй байна
Улаанбаатарчуудын ундны ус зэвтэй байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотыг усаар хангадаг үндсэн дөрвөн хэсэг 160-170 гүний худгаас усаа татдаг.

Харамсалтай нь гүний ус хэрэглэгчдэд хүрэх явцдаа бохирдож байгааг албаныхан хэллээ.

Нийслэлийн УСУГ-т хамаарагддаг шугам сүлжээний насжилтыг авч үзвэл 204.5 км нь 2-10 нас, 198.2 км нь 11-30 жил, 140.7 км шугам хоолой 31-53 жил болжээ.

50 нас хүрч, нимгэрсэн хоолойнуудад нэг см хүртэлх зузаан зэв тогтжээ.

Хуваалцах