Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 10 хэм дулаан

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
Улаанбаатарт 10 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар 2-7 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах