Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улаанбаатарт 12 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 12 хэм дулаан
Улаанбаатарт 12 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад зүүн зүгийн нутгаар салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2015 оны дөрөвдүгээр сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм, говийн бүс нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 21-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-22-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах