Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халхголын сав нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ, цас орохгүй, 11-13 хэм хүйтэн байна.

Хуваалцах