Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 15 градус хүйтэн

Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 15 градус хүйтэн
Улаанбаатарт 15 градус хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, ард иргэд, тээвэрчидийн анхааралд: Ойрын хоногуудад цас орж, хүйтэн байхыг анхааруулж байна.


2015 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны 11 дүгээр сарын 20-нөөс 11 дүгээр сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20,21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд баруун болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халхголын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Хуваалцах