Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 15 хэм дулаан

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 15 хэм дулаан
Улаанбаатарт 15 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна. 08 цагаас 20 цаг хүртэл нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн ихэнх нутаг, говийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод монголын тал нутгаар 26-31 хэм, баруун зүгийн нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:13 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Хуваалцах