Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 16 хэм дулаан

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 16 хэм дулаан
Улаанбаатарт 16 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, говийн нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

Хуваалцах