Улаанбаатарт 17 хэм хүйтэн
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 21-26 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28хэм , өдөртөө бүх нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 17 хэм хүйтэн, шөнөдөө 25 хэм хүйтэн байна.
Эх сурвалж: http://tsag-agaar.mn/


















