Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 17 хэм хүйтэн

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 17 хэм хүйтэн
Улаанбаатарт 17 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтэрч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26 хэм, Буянт, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 15-17хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах