Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Улаанбаатарт 18 хэм дулаан

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 18 хэм дулаан
Улаанбаатарт 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 08:00 цагаас 20:00 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах