Улаанбаатарт 18 хэм дулаан
2015 оны зургаадугаар сарын 1-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2015 оны зургаадугаар сарын 1-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны зургадугаар сарын 2-ноос зургаадугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 2-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 3-нд нутгийн төв хэсгээр, 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















