Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт 18 хэм дулаан

2015 оны зургаадугаар сарын 7-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт 18 хэм дулаан
Улаанбаатарт 18 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны зургаадугаар сарын 7-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны зургаадугаар сарын 08-наас зургаадугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 8-нд төвийн ихэнх нутаг, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 9,10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 10-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах